Үзсэн тоо: 5207

Актив Зууч ХХК –ийн Реалтор Мягмархатан


Хаврын улирал ирэхтэй зэрэгцэн иргэд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдаж авах нь нэмэгдэж үл хөдлөх хөрөнгийн зах зээл улирлын чанартай идэвхиждэг билээ. Үүнтэй холбоотойгоор дараахь мэдээллийг та бүхэнд хүргэж байна. 
Иргэдийн хамгийн их мэдээлэл авахыг хүсдэг чухал сэдэв бол үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ ханш юм. Үл хөдлөх хөрөнгийн үнэ байршлаас гадна материалаас хамаарч байна. Тэгвэл Улаанбаатар  хотын хашаа байшингийн дундаж үнэ 30-35 сая төгрөг байгаа бөгөөд судалгаанаас харахад 3 дугаар сард хашаа байшингийн дундаж үнэ өмнөх сараас 0,5%, өнгөрсөн оны мөн үеэс 20% орчимоор өссөн үзүүлэлт гарсан байна. Энэ үнэд хамаарах нь стандарт буюу палк, тоосго, блокоор барьсан байшинтай, нам даралт болон ханан пишингээр халдаг хашаа байшин юм. 
Үүнээс гадна дэд бүтцэд холбогдсон инженерийн асуудлаа бүрэн шийдсэн халаалт нь цахилгаан болон шалнаас халдаг, дотроо ванн 00 өрөө, халуун хүйтэн устай гаднаа гүний худагтай, бохирын цооногтой тохилог амины орон сууцын хувьд 50-70 саяын төгрөгний үнэ ханштай байна. 
Түүнчлэн иргэд маань үл хөдлөх хөрөнгө /орон сууц, хашаа байшин/ худалдан авахдаа банкны урт хугацаатай зээлээр авах сонирхолтой байдаг. Тиймээс банкны зээлийн нөхцлийн талаар мэдээлэл өгөх нь зөв болов уу. Банкууд урт хугацааны ипотикийн зээлийг тухайн хүний өрхийн орлого дээр тулгуурлан олгож байна. Арилжааны Банкуудын нөхцөлийг авч үзвэл Сарын хүү: 1,58%-2,00% Урьдчилгаа: 30%-40% Хугацаа: 5-10 жил. Зээл авахад орлогоо батгалгаажуулах мөн худалдан авах үл хөдлөх хөрөнгө зах зээлийн бодит үнэ ханштай байх гэсэн гол 2 шаардлага тавьдаг.