Үзсэн тоо: 3202
Орон сууц худалдан авагчдын төлөв хандлага.

 
     Засгийн газраас хэрэгжүүлсэн жилийн 8 хувийн хүүтэй хөтөлбөрийн үр дүн гарч 2014оны 2-р улирлаас эхэлж зорилтот бүлгийн хүмүүсдээ хүрсэн.Орон сууц худалдан авагчдын хувьд бэлэн мөнгөөр болон  өнгөрсөн онуудад урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж шинэ оны эхээр орон сууц худалдан авч байгаа тохиолдол нилээдгүй ажиглагдаж байна.Талбайн метр квадратын хувьд 80метрээс доош,  үнийн хувьд 100 сая төгрөгнөөс доошхи  орон сууцны борлуулалт идэвхтэй сайн байна.
     Манай  улс эдийн засгийн хувьд  хямралтай базаахгүй  байгаа  боловч үл хөдлөх хөрөнгийн үнэ буурна гэх сургаар, цаг хугацааны  хувьд хүлээж байсан иргэдийн  бодит худалдан авалт хийх таатай үе ирсэн гэж хэлж болох юм. Өнгөрсөн оны 4-р улирлаас хойш манай компаниар  58 орон сууц худалдан авах захиалга орж ирсэнийг харахад эрэлт харьцангуй сайн байна. Иргэдийн хувьд хуучин угсармал байр гэхээс илүүтэйгээр шинэ  орон сууц худалдан авах хандлага ихсэж, 4 ханатай л бол орон сууц гэж бодож явсан үе хэдийнээ ард үлдэж, мэдээлэл сайтай  тавигдах шаардлага өндөр тав тухтай амьдрах болсон энэ үед байршил орчин сайн  чанартай  нь илүү зарагдаж байна.
      Бид энэ хугацаанд манай компанид хандсан худалдан авагчиддаа худалдсаны дараах үйлчилгээ, зардал ,хөрөнгийн үнэлгээ зөвлөгөө  өгч худалдан авагчидтай хамт байж ирлээ.
Өнөөдрийн байдлаар орон сууц худалдан авахаар идэвхтэй хайж байгаа таван  захиалгын хуудас байна та бүхэн хэрвээ орон сууцаа худалдан борлуулахаар шийдсэн бол  мэдээллээ өгч болох юм таны өгсөн мэдээлэл ирээдүйн миний  борлуулалт байх болно.
Та бүхний ажил амьдралд  амжилт хүсэе.
Баярлалаа.