Үзсэн тоо: 4711

Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх 52 байршлын 2 дугаар ээлжийн байршлуудын цахим бүртгэл эхлэхэд бэлэн болжээ.
Хоёрдугаар ээлжийн байршилд
1.Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын Баруун хоолой
2.Баянзүрх дүүргийн Улиастай Их Цуурайн ам
3.Баянзүрх дүүргийн Улиастай Бага цуурайн ам
4.Багануур дүүргийн Тарианбулагийн 2 дугаар хэсэг
5.Багахангай дүүргийн Хангайн хөндийн 1 дүгээр хэсэгт нийт 2245 га газарт 14490 иргэнд цахимаар газар өмчлүүлнэ.
Мөн өмнөх таван байршлаас
1.Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам
2.Багахангай дүүргийн Бор үзүүр
3.Багануур дүүргийн Тарианбулагийн 1 дүгээр хэсэгт нийт 1203 га газарт 1329 иргэнд газар өмчлүүлэх юм.
Цахим бүртгэлийн ажиллагаа эхний нэгдүгээр ээлжийн бүртгэлийн ажил нэг мөр дуусгавар болбол хоёрдугаар ээлжийн бүртгэл эхлэх юм байна. Нийслэлийн Өмчийн Харилцааны Газраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ажээ.