Үзсэн тоо: 4321

 Барилгын салбар үүсч хөгжсөний 87 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Энэ жилийн баяр нь Шинэчлэлийн засгийн газар байгуулагдсаны нэг жилийн ойтой давхацаж байгаа бөгөөд 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг баталж иргэдэд хөнгөлөлттэй үнээр орон сууц олгож байгаатай холбогдож буйгаараа онцлогтой юм.

Шинэчлэлийн засгийн газар байгуулагдаж орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш 100 мянган айлын орон сууцны хөнгөлөлттэй зээлийн агуулга цар хүрээг шинэчилж өртөг зардлыг нь хувь хүний худалдаг авах чадварт нь үндэслэн үнийг зоригтой тавьж байгаа хэмэээн барилгын салбарынхан хэлж байна. Мөн энэ жилээс барилгын компаниуд хамтарч ажилладаг болсон юм байна.